МонголEnglish
You are here: Эхэнд » Төслийн тухай » Төслийн анхны семинар
2019 2-р сар 16, Бямба

Төслийн анхны семинар

И-мэйл Хэвлэх PDF

Боловсролын давлагаа” ТББ-аас төслийн анхны семинарыг 2011 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Семинарт төслийн гадаадын зөвлөх Канадын Бритиш Колумба (British Columbia)-ын Их сургуулийн BCcampus-ын гүйцэтгэх захирал Дэвид Портер ирж оролцон холбогдох илтгэлүүдийг тавьж, заавар, зөвлөгөөнүүд өгөв.

Семинарт төслийн багийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, DREAMIT төслийн удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөгчдөөс гадна төсөлд хамрагдаж буй аймгуудын Боловсрол, соёлын газар (БСГ)-ын бага болон сургуулийн өмнөх боловсролын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн төлөөлөгчид оролцов. Семинарт дөрвөн аймаг болон Улаанбаатараас нийт 31 төлөөлөгч оролцсон.

Семинараар төслийн багийн гишүүд зөвлөх Девид Портероос “Боловсролын нээлттэй эх” гэж юу болох, хэрхэн нээлттэй эхийг ашиглах болон боловсруулах, Сreative Сommen (СС)-ны лицензийн утга учир, түүнийг хэрхэн авч хэрэглэх болон Design Based Research–ын талаар тодорхой мэдлэг, мэдээлэл авав.

Гэхдээ бидэнд тодруулах, цэгцтэй зөв ойлголт авахад олон асуулт тулгарч байв. Жишээлбэл,

Ø “СС”– ыг сайт дээрээ авч тавих уу, эсвэл сайтад тавьсан зарим материал дээр тавих уу?

Ø “СС”–ыг сургалтын онол, арга зүйн материал дээр л авах уу? Мэдээ мэдээлэлд “СС” хэр хамааралтай вэ?

Ø Интернет дэх нээлттэй эхээс бус ном, сэтгүүлээс материал орчуулж тавиад тэр

материал дээрээ “СС” авч болох уу?

Ø Өмнө нь бичиж хэвлүүлсэн номын материалаа нээлттэй эх байдлаар интернэтэд тавьж болох уу?

Ø Интернетэд нээлттэйгээр тавих материал аль болох богинохон байвал ашиглахад хялбар гэсэн. Гэхдээ багш нарт зориулсан материал урт байж болох уу?

Ø Манай улсад вэбсайт дээр CC”-ын лиценз авч тавих хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа тул “СС”-ийг хэрхэн авах вэ?

Ø Бид төслийн баримт бичигтээ “төсөлд хамрагдсан эцэг эхчүүдэд OER ашиглуулснаар бага насны хүүхэдтэйгээ ажиллахад нь гарах ахиц өөрчлөлтийг төсөлд хамрагдаагүй control group-ын эцэг эхтэй харьцуулан судалж тогтооно” гэсэн байгаа. Төслийн төгсгөлд мэдээж төсөлд хамрагдсан эцэг эхчүүдийн мэдлэг, чадвар ахисан байж таарна. Иймд эцэг эхийн хувьд control group гэж авалгүй DBR-ийн аргаар зөвхөн төсөлд хамрагдсан эцэг эхтэйгээ ажиллаад, тэдний бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг алхам алхмаар шийдвэрлэж явсаар ямар үр дүнд хэрэв гэдгээ тогтоож болох уу?

Ø “СС” тавьсан материалуудыг бусад байгууллага, хүмүүс ашиг олох зорилгоор хэвлэж зарж болохгүй. Тэгвэл манай “Боловсролын давлагаа” байгууллага өөрсдийнхөө боловсруулсан “СС”–тэй материалаа хэвлэн зарж болох уу?

Ø Боловсролын нээлттэй эхийн сайт нь мэргэжлийн, тухайлбал, сургах, суралцах үйлд дэмжлэг үзүүлэхүйц онол, арга зүй, сургалтын материал бүхий сайт байна гэж ойлгож болох уу?

Дээрх асуултуудад бид хариулт авч, тодорхой чиг зүгтэй болсон болно.

Мөн семинарт хамрагдсан хүмүүсээс “Танай сайтыг олон хүн мэддэггүй. Танайх www.davlagaa.mn вэбсайтаа хэрхэн сурталчилдаг вэ?”, “Вэбсайт дээр тавигдсан материалынхаа чанарт яаж үнэлгээ өгдөг вэ?” гэсэн асуултууд давтагдан гарч байсныг бид цаашдаа анхаарч ажиллах болно.

Дүгнэлт

Улаанбаатар хотноо явагдсан семинараар төслийн багийн гишүүд цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд шаардагдах мэдлэг, мэдээлэлтэй болсон. Төслийн зөвлөх Дэвидын тавьсан илтгэл, ялангуяа Design Based Research илтгэл, өгсөн заавар, зөвлөлгөө, бидний тавьсан асуултад өгсөн хариултаас бид төслийн баримт бичигт анх тусгасан асуудлуудаа ч эргэн харах хэрэгтэй болсон. Тухайлбал:

ü Төслийн судалгааны баг, вэбсайт ажиллуулах баг, аймгуудын БСГ-ын сургуулийн өмнөх болон бага боловсролын мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд тус тусдаа бус, нэг баг болон ажиллах, мөн төсөлд хамрагдсан эцэг эх, багш нартай хамтран ажиллах

ü Төсөлд хамрагдсан эцэг эхээс гадна контроль группын эцэг эх гэж авалгүй зөвхөн төсөлд хамрагдсан эцэг эхийнхээ тулгамдсан асуудал, эрэлт хэрэгцээг гүнзгийрүүлэн судалж, шаардлагатай дэмжлэгийг алхам алхмаар үзүүлсээр тэдэнд хүүхэдтэйгээ ажиллахад нь гарах мэдлэг, чадварын ахиц өөрчлөлтийг судлан тогтоох

Төсөлд хамрагдсан аймгуудын Боловсрол, соёлын газрын сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал эрхэлсэн мэргэжилтэн, цэцэрлэг, сургуулийн төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо ирүүлж, төслийн болон заримыг нь үндэсний семинарт оролцуулсан нь төсөл хэрэгжүүлэхэд анхнаасаа адил ойлголттой байх, тэднийг идэвхжүүлэхэд ач холбогдолтой байлаа.

Төслийн зохицуулагч

Н.Норжхорлоо

 

Хандалт: 1457
Сэтгэгдэл (0)add comment

Сэтгэгдлээ бичнэ үү
жижиг | том

busy