МонголEnglish
You are here: Эхэнд » Төслийн тухай » Боловсролын нээлттэй эх (интернет дэх) ашиглан эцэг эхчүүдийн бага насны хүүхэдтэй ажиллах мэдлэг, чадварыг сайжруулах нь
2019 4-р сар 23, Мягмар

Боловсролын нээлттэй эх (интернет дэх) ашиглан эцэг эхчүүдийн бага насны хүүхэдтэй ажиллах мэдлэг, чадварыг сайжруулах нь

И-мэйл Хэвлэх PDF

Бид энэхүү төслөөрөө монголын эцэг эхчүүд, цэцэрлэг, бага ангийн багш нарт дэлхий нийтийн боловсролын нээлттэй эхүүдээс бага насны хүүхдэд зориулсан сургалтын материалуудыг нутагшуулан тавьж, чөлөөтэй ашиглах боломж олгосноор тэдний хүүхэдтэй ажиллах зан үйл, ажиллагаанд ямар өөрчлөлт үзүүлэхийг судлан тогтоохыг зорьж байна.
Бага насны хүүхэдтэй ажиллахад монгол эцэг эхчүүдэд ажиглагддаг түгээмэл асуудлуудыг судалсны үндсэн дээр бид төслөө хэрэгжүүлэх болно. Жишээлбэл, нутагшуулсан нээлттэй эхүүд сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс авч үзэхэд агуулга, арга зүйн хувьд болон хүүхдийн сонирхлыг татаж, сэтгэлийг эзэмдэх талаараа илүү сайн нөлөөлөлтэй байж чадах уу гэдэг асуулт байна.
1. Тэд сургалтын энэхүү эх үүсвэрүүдийг өмнө нь хэрэглэж байсан материалаас илүү хурднаар тусган хэрэглэж чадах уу?
2. Эцэг эх болон багш нар хамтраад эх үүсвэрүүдийг байнга нэмж, засаж янзлаад, сайжруулаад байж чадах уу?

Монгол Улсын хүн амд харьцангуй олон хувийг хүүхэд эзэлдэг. Монголын дунд сургууль 2004-2005 оны хичээлийн жилд 10-аас 11 жил, 2008-2009 хичээлийн жилд 11-ээс 12 жил болж шинэчлэл (reform) хийгдсэн. Энэхүү шинэчлэлийн хамгийн гол бөгөөд хүндрэлтэй цэг нь бага сургуулийн 1 ба 2 дугаар анги юм. Учир нь хүүхэд 8 настай сургуульд элсэн суралцаж байснаа одоо 6 настайдаа сургуульд элсэн суралцаж, тэд цэцэрлэгийн хүүхэд байснаа сургуулийн 1 ба 2 дугаар ангийн сурагчид болж байгаа юм. Өөрөөр хэлбэл бага анги 4 жил байсан бол 6 жил болон өөрчлөгдөж 12 жилийн сургалтын системд шилжсэн. Иймд бид “Бага насны хүүхэд” гэсэн нэр томъёонд 0-оос 8 хүртэлх насны хүүхдийг хамруулан авч үзэж байгаа. Тэгэхээр энэ төсөлд сургуулийн өмнөх насны хүүхдийн эцэг эхээс гадна 1 ба 2 дугаар ангийн сурагчдын эцэг эх мөн хамрагдана.
Төслийн зорилтууд:
• Өнөөгийн сургах/суралцах материалуудыг ашиглан бага насны хүүхэдтэйгээ ажиллахад эцэг эхчүүдэд тулгарч байгаа бэрхшээл ба эргэлзэж байгаа зүйлсийг судлан тогтоох
• Гадаадын “боловсролын нээлттэй эх”-үүдээс монголын эцэг эхчүүдэд зохицсон, бага насны хүүхэдтэйгээ ажиллахад нь тус болох, улмаар нутагшуулж болох материалуудыг судлах, хянан үзэх
• Бага сургуулийн 1 ба 2 дугаар ангийн сургалтын хөтөлбөрт нутагшуулан суулгаж болох загвар ба сургалтын материалуудыг тодорхойлох
• “Шинэ”-ээр бий болох “боловсролын нээлттэй эх”-эд тавьсан материалуудыг ашигласнаар эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ажиллахад гарах өөрчлөлт, сургуулийн өмнөх боловсролын практикт гарах өөрчлөлтийг үнэлж тогтоох
• Цэцэрлэгийн багш, бага сургуулийн 1 ба 2 дугаар ангийн багш нарын сургалтын арга зүйд үзүүлэх нөлөөлөл, өөрчлөлтийг судлан тогтоох
• Эцэг эх болон багш нарын сонирхлыг татахуйц олон төрлийн мэдээллийн сантай, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжтой “боловсролын нээлттэй эх” бүхий вэбсайттай болж, холбогдох судалгааг “өмнө нь байгаа онол болон практик дээр тулгуурлан цаашдын хөгжлийг тодорхойлох судалгаа” [Design-Based Research]–ны аргаар явуулах
Үр дүн
• Эцэг эхчүүд бага насны хүүхдээ илүү сайн ойлгож харьцдаг, тэдэнд мэдлэгтэйгээр тусалж дэмждэг болно.
• Чанар сайтай “боловсролын нээлттэй эх”-ийн материалыг чөлөөтэй ашигласнаар эцэг эхчүүдийн бага насны хүүхэдтэйгээ ажиллах арга барил сайжирна.
• БСШУЯ, Боловсролын хүрээлэн, аймгуудын Боловсрол, соёлын газар болон холбогдох бусад байгууллагуудад “боловсролын нээлттэй эх” болон түүнийг ашиглахын давуу талыг танилцуулснаар “боловсролын нээлттэй эх”-ийн ач тусыг ойлгож, нааштай ханддаг, дэмждэг болно.
• Эцэг эх, багш нарт вэбсайтаар арга туршлагаа солилцдог, шинийг мэдэж сурдаг, санаа бодлоо илэрхийлдэг боломж бий болно. Эцэг эх, багш нар онлайнаар идэвхтэй харилцдаг болно.
• Нээлттэй вэбсайтыг олон эцэг эх, цэцэрлэг, бага ангийн багш нар хялбархан ашигладаг болж, хэрэглэгчдийн тоо өснө.
• Эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ажиллахад нэн шаардлагатай байгаа мэдээллийг чөлөөтэй авч хэрэглэх боломж бүрдэнэ.
• Монголын эцэг эх, багш нарт 7 хоногийн турш, 24 цагаар вэбсайтад хандаж, суралцах боломж бүрдэнэ.

Төслийг хэрэгжүүлэгч байгууллагатай холбоо барих:
“Боловсролын давлагаа” ТББ
Хаяг: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Амарын гудамж, “Адмон” компаний байр
Өрөө 304, Улаанбаатар, Монгол
Утас: 70110052
И-мэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Вэбсайт: http://www.davlagaa.mn

Хандалт: 4742
Сэтгэгдэл (3)add comment

coach outlet said:

0
...
1Riroroko, who was aafter http://www.louisvuittonpursess.com/the last king of Rapa Nui — a.k.a. Easter Island http://www.guccigucci-belts.com/ was allegedly murdered, his bespectacled, octogenarian grandson
 
2012, 30 March
Votes: +0

jimi said:

2012, 10 April
Votes: +0

lucy said:

0
...
Summoner Outfit
This outfit is not for the sorcerers, not for the druids and not for the simple mages. This is for the witch craft at heart players, the mysterious wand waving wizard hat wearing character. Mysterious forces are at work however, for the males the addons are the same as the female free account mage. It seems the characters are strange and swapped here,but I show it how I must.
Tibia Premiumaccount mage outfit
Libera tibia gold - we are the professional Libera tibia money, Libera tibia gp, Libera tibia item, Libera tibia account, Libera tibia level seller,we can sell Libera tibia gold, Libera tibia gp, Libera tibia item cheap,we have the perfect cheapest tibia gp trading system for Tibia Online players.
游戏评价
武汉婚纱摄影
武汉SEO
武汉艺术照
guild wars gold Fast gw gold Delivery
As we all know, Guild Wars online is a fantastic role-play game. You can feel the glory of beating the enemies, join the battlefield with thousands of tough heroes or experience epic feel plot. But you cannot achieve any of these goals without enough guild wars 2 platinum. It is hard to farm gw gold on your own and the process is quite tedious and painful.
Cheap guild wars 2 gold in Stock
You can buy cheap rs2 gold from our runescape gold website.
And if you have any question in your runescape gp shopping process, please contact our online support asap.
We are a professional online guild wars 2 money store that is committed to provide guild wars 2 platinum with lowest price and 5 minutes instant gw 2 gold delivery. With abundant cheap guild wars 2 gold and guild wars 2 armor, you are able to invade your enemies' territories, besiege the spectacular fortress or become a legend in the game. gw 2 gold is the key to this wonderful game. Now you can say goodbye to your small character in the game!
We should try our best to service you with a happy cheap rs2 gold shopping here.
Attention
1,We do not ask for the runescape money after trade is finished, Beware of scammers in game. We will not take any responsibility if anything happens.
2,We will trade your runescape gp through free trade to you directly.
3,We have enough runescape money in stock and many Customers, please wait patiently, we will deliver your runescape gold as soon as possible. Thank you.
 
2012, 24 April
Votes: +0

Сэтгэгдлээ бичнэ үү
жижиг | том

busy