МонголEnglish
LOADING
PREV
NEXT
http://dreamit.mn/sub8/components/com_gk3_photoslide/thumbs_big/216592asd.jpg

ICT4 Environment

  • Боловсролын нээлттэй эх (…

Боловсролын нээлттэй эх (интернет дэх) ашиглан эцэг эхчүүдийн бага насны хүүхэдтэй ажиллах мэдлэг, чадварыг сайжруулах нь

Бид энэхүү төслөөрөө монголын эцэг эхчүүд, цэцэрлэг, бага ангийн багш нарт дэлхий нийтийн боловсролын нээлттэй эхүүдээс бага насны хүүхдэд зориулсан сургалтын материалуудыг нутагшуулан тавьж, чөлөөтэй ашиглах

Дэлгэрэнгүй
You are here: Эхэнд
2018 11-р сар 17, Бямба

Орон нутагт явагдсан семинар

И-мэйл Хэвлэх PDF

Аймгуудаас Улаанбаатар хотод ирж, төслийн семинарт оролцсон хүмүүс аймагтаа очоод төсөлд хамрагдсан эцэг эх, цэцэрлэгийн багш, сургуулийн 1 ба 2 дугаар ангийн багш нарын семинарыг 11 дүгээр сард зохион байгуулав. Орон нутгийн семинар Дорнод, Дундговь, Орхон, Ховд аймаг болон Улаанбаатарт болж, семинаруудад нийт 39 эцэг эх, цэцэрлэгийн багш 49, 1 ба 2 дугаар ангийн багш 43 хамрагдан оролцлоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 30, Даваа гариг, 13:18

Вэбсайтаа шинэчиллээ

И-мэйл Хэвлэх PDF

Эцэг эх, багш нар, бусад хэрэглэгчдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд мэдлэг, туршлагаа хуваалцах, хамтран ажиллах илүү боломж олгох зорилгоор бид вэбсайтаа web 2.0 технологиор шинэчиллээ. Вэбсайтыг шинэчилсэн нь дараах давуу талыг бий болгосон.

Төслийн анхны семинар

И-мэйл Хэвлэх PDF

Боловсролын давлагаа” ТББ-аас төслийн анхны семинарыг 2011 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Семинарт төслийн гадаадын зөвлөх Канадын Бритиш Колумба (British Columbia)-ын Их сургуулийн BCcampus-ын гүйцэтгэх захирал Дэвид Портер ирж оролцон холбогдох илтгэлүүдийг тавьж, заавар, зөвлөгөөнүүд өгөв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 22, Пүрэв гариг, 12:29

“Шийдвэрлэх нас” номын нээлт, түгээлт

И-мэйл Хэвлэх PDF

Төслийн 2 дугаар улиралд төслөөс гарах бүтээгдэхүүний нэг болох “Шийдвэрлэх нас” номын материалыг боловсруулж дуусгах, номд оруулах фото зураг авах, номыг редакторлох, засвар оруулах, номын эх бэлтгэхэд ихээхэн цаг хугацаа зарцуулав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 22, Пүрэв гариг, 12:41

Боловсролын нээлттэй эх (интернет дэх) ашиглан эцэг эхчүүдийн бага насны хүүхэдтэй ажиллах мэдлэг, чадварыг сайжруулах нь

И-мэйл Хэвлэх PDF

Бид энэхүү төслөөрөө монголын эцэг эхчүүд, цэцэрлэг, бага ангийн багш нарт дэлхий нийтийн боловсролын нээлттэй эхүүдээс бага насны хүүхдэд зориулсан сургалтын материалуудыг нутагшуулан тавьж, чөлөөтэй ашиглах боломж олгосноор тэдний хүүхэдтэй ажиллах зан үйл, ажиллагаанд ямар өөрчлөлт үзүүлэхийг судлан тогтоохыг зорьж байна.
Бага насны хүүхэдтэй ажиллахад монгол эцэг эхчүүдэд ажиглагддаг түгээмэл асуудлуудыг судалсны үндсэн дээр бид төслөө хэрэгжүүлэх болно. Жишээлбэл, нутагшуулсан нээлттэй эхүүд сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс авч үзэхэд агуулга, арга зүйн хувьд болон хүүхдийн сонирхлыг татаж, сэтгэлийг эзэмдэх талаараа илүү сайн нөлөөлөлтэй байж чадах уу гэдэг асуулт байна.
1. Тэд сургалтын энэхүү эх үүсвэрүүдийг өмнө нь хэрэглэж байсан материалаас илүү хурднаар тусган хэрэглэж чадах уу?
2. Эцэг эх болон багш нар хамтраад эх үүсвэрүүдийг байнга нэмж, засаж янзлаад, сайжруулаад байж чадах уу?

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 22, Пүрэв гариг, 12:40