ЦАГ АГААРЫН МЭДЭЭ: МХХТ-ийг МАЛЧДЫН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД АШИГЛАХ НЬ PDF Хэвлэх И-мэйл

Төслийг хэрэгжүүлэгч байгууллага: Байгаль Орчин ба Хөгжлийн “ЖАСЫЛ” Холбоо

Төслийн хугацаа: 2011 оны 5-р сараас 2012 оны 5-р сар

Товч танилцуулга:

Монгол орны хүн амын дийлэнх хэсэг нь мал аж ахуй болон уур амьсгалаас шалтгаалсан газар тариалан эрхлэн амьдардаг. Нийт  2.8 сая  орчим монголчуудын 50% орчим нь мал аж ахуйн салбарт ажилладаг. Хөдөө аж ахуй салбар нь  дотоодын бүтээгдэхүүний 35%-ийг үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний 30 орчим хувийг хангадаг. Бэлчээрийн экосистем нь хуурайшилт ихтэй, өртөмтгий, уналт доройтолд хурдан орж байгаа ба түүнд нөхөн сэргээлт удаан явагдаж байгаа. Судалгаанаас үзэхэд нийт нутгийн бэлчээрийн 75 гаруй хувь нь бэлчээрийн даац хэтэрсэн ба цөлжилтөд өртсөн.  Бэлчээрийн доройтлын үнэлгээ,  малын нэмэлт тэжээлийн цэвэр үнэ нь 2008 оны байдлаар Төв, Баян-Өлгий, Архангай аймгуудад ДНБ-ийх нь 20,5-24,9% - ийг эзэлж байна.

Энэхүү дэд төсөл нь орон нутгийн онцлогт тохирсон цаг агаарын мэдээг малчдын одоогийн болон цаашдын амьжиргаагаа дээшлүүлж, дасан зохицох үйл ажиллагааг хэрхэн хослуулах асуудлыг судлах болно.  Энэ нь  Ази, Африкийн Байгалийн гамшигийг эртлэн урьдчилан сэргийлэх Бүсийн төв (RIMES)ийн загварт үндэслэн Цаг уур, орчны шинжилгээний газар( ЦУОШГ)- тай  хамтран  оролцооны аргаар малчидад орон нутгийн онцлогт тохирсон  цаг агаарын мэдээг хзргэх системийг бий болгосноор хэрэгжих болно. Харилцаа холбооны технологи ( ХХТ)-ийг ашиглан эдгээр цаг агаарын урьдчилсан  мэдээг малчдад цаг хугацаанд нь хүргүүлэх болон малчдын хэмжсэн түүний тарсын тухай мэдээг авах болон  эдгээр цаг агаарын мэдээллийг орон нутагт амьжиргааг дээшлүүлэх үйл ажиллагаатай  хэрхэн хослуулахыг тогтооно.

Судалгааны зорилго: 

  1. Орон нутгийн хэрэглэгчид(малчид, төр, захиргааны байгууллагууд)-ийн цаг агаарын мэдээ/ уур амьсгалын уьдчилсан  мэдээллийг боломжтой мэдээллийн сувгаар хүлээж авах болон дамжуулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
  2. Орон нутгийн малчдын оролцоонд түшиглэн GSM,UMTS-ийн байршлын дагуу гаргасан цаг агаарын мэдээ болон урьдчилан сэргийлэх мэдээг нэгтгэн хүлээн авах арга замыг тодорхойлох
  3. Нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын эрсдэлийн менежментийн хэрэглээний ач холбогдлыг  хэрхэн хангаж байгааг турших, үнэлэлт дүгнэлт өгөх . Цагаа олсон цаг агаарын урьдчилан мэдээний  малчдын амьжиргаанд  хэрхэн нөлөөж байгааг үнэлэх

Дэд төслөөс гарах үр дүн:

  • Орон нутгийн хэрэглэгчдийн цаг уурын мэдээний хэрэгцээний талаар мэдээлэл
  • Байршил нарийвчилсан цаг уурын мэдээний систем орон нутгийн хамтлаг болон малчдад үр дүнтэй болсон байна.
  • Хамтлагт суурилсан уур амьсгалын эрсдэлийн менежментийн системийг сайжруулж, өргөтгөсөн байна.

Дэд төслөөс гарах бүтээгдэхүүн:

  • Хамтлагт түшиглэсэн цаг агаарын мэдээний болон ажиглалтын ситемийн бүтцийн тухай тайлан  
  • ХХ-ны технологийн одоо ба  шинэ хэлбэрийг цаг агаарын мэдээг дамжуулахад хэрхэн ашиглах тухай тайлан   
  • Бодлогын зөвлөмж
  • Үндэсний түвшиний улирлын форум  
  • Дэд төслийн тайлан  

 

Харилцах хаяг:
Дэд төслийн удирдагч:
Др. Х.Ыханбай
БОХ “ЖАСЫЛ” Холбооны тэргүүн
Утас: 976.11. 329619
Факс: 976-11-329619
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Вэб:  http://www.cbnrm.mn

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдлээ бичнэ үү

жижиг | том

busy