2010 оны 11-р сарын 17-ны өдөр GIS Day-г тэмдэглэх гэж байна. PDF Хэвлэх И-мэйл

Энэ жил 2 дахь жилдээ "GIS Day"-г 2010 оны 11-р сарын 17-ны өдөр Монгол улсын их сургуул (МУИС)-ийн 1-р байрны "Эрдэмийн зөвлөлийн өргөө" буюу дугуй зааланд 14:00-18:00 цагийн хооронд тэмдэглэх гэж байна. Энэ жилийн өдрийг МУИС-ын Газарзүй, Геологийн сургуулийн "Газарзүйн мэдээллийн систем (GIS), зайнаас тандан судлал (RS)"-ын сургалт, судалгааны лабораториос зохион байгуулж байна.

GISDay Invitation

GISDay Invitation

Дашрамд дурьдахад 2009 оны 11-р сарын 18-ны өдөр Монголд анх удаа "Гео-мэдээлэл" блог санаачилж МУИС-ийн NUM-ITC-UNESCO-гийн Олон улсын Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн лаборатори хамтран зохион байгуулсан бөгөөд энэ жилийн GIS Day-г дэмжиж байна.

 

GIS Day нь олон нийтэд нээлттэй бөгөөд гео-мэдээллийг сонирхогч, мэргэжилтэн та бүхнийг оролцохыг урьж байна. Мөн энэ үеэр өөрийн судалгааны ажил, байгууллагынхаа танилцуулгыг танилцуулж, хамтран ажиллах хүсэлтэй бол ЭНЭ ДОЛОО ХОНОГТОО багтаан Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар мэдэгдэнэ үү. Удахгүй та бүхэнд GIS Day-гийн хөтөлбөрийг танилцуулах болно.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдлээ бичнэ үү

жижиг | том

busy