2013 оны 5 сарын 30. Монголын хөрсөнд “Боловсролын Нээлттэй Нөөц”ийн үр цэцэглэлээ.
2013 оны 9-р сарын 03, Мягмар гариг, 19:26

Канадын Олон Улсын Хөгжлийн Судалгааны Төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн DREAM IT төсөл www.dreamit.mn, НЭГ Монгол www.one.mn Төслөөс санаачлан Багшийн мэргэжил Дээшлүүлэх институттэй хамтран “Боловсролын Нээлттэй Нөөц” сэдэвт Үндэсний семинарыг 2013 оны 5 сарын 30ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.


Сургалт семинарт Канадын Судалгааны төв (IDRC)ийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Пэт Саёо, BCcampusын Гүйцэтгэх захирал Дэвид Портер, их дээд ерөнхий боловсролын нийслэл болоод орон нутгийн сургуулиудын төлөөлөл, бодлого боловсруулагч нар Боловсролын Нээлттэй Нөөцийг хэрэглээ, ач холбогдол сургалтанд хэрхэн ашиглах талаар хэлэлцлээ. 

DREAM IT төсөл нь МУ-ын Мэдээлэл Харилцааны технологийн (МХТ) салбарын бодлого, дэд бүтэц, хөгжил, шинэтгэл, чадавхийг бэхжүүлэх ба бусад асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн Канадын Олон Улсын Хөгжлийн Судалгааны Төвийн дэмжлэгтэйгээр 2009 оны 1 сараас эхлэн хэрэгжүүлж буй судалгааны төсөл юм. Тус семинарт DREAM IT төслийн захирал Д.Энхбат, Багшийн Мэргэжил дээшлүүлэх Институтын Цахим сургалтын албаны дарга П.Зохихсүрэн, НЭГ Монгол Төслийн зохицуулагч, DREAM IT төслийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Бурмаа, МИУСийн КТМСийн багш А.Амарзаяа, Боловсролын Давалгаа ТББ-н багш Н.Норжхорлоо нар Боловсролын Нээлттэй Нөөцийг боловсролын салбарын өнөөгийн стандарттай зохицуулах, хэрэглээг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хөтөлбөр

Хөтөлбөр

Оролцогчдын жагсаалт


Семинарын үеэр НЭГ МОНГОЛ төслийн НЭГ ОЮУТАН болон НЭГ ХЭЛ дэд төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. НЭГ ОЮУТАН төсөл нь Боловсролын Нээлттэй Нөөцийн хэрэглээг дэмжих зорилгоор Google корпорацийн дэмжлэгтэйгээр БҮХ их дээд, ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТүүдийг сургалтын онлайн багцад үнэгүй хамруулж байна.

Уламжлалт танхимын сургалтын загвар өнөөгийн бидний өдөр ирэх тусам өөрчлөгдөн буй хэрэгцээ шаардлагад нийцэхээ больжээ. Дэлхий даяар мэдээлэл боловсруулах үйлийг улам идэвхтэй байлгахыг шаардаж байна. 
Түүхээс үзэхэд яг өөрчлөлтийн үеэр боловсролын шинэ шинэ байгууллагууд үүссэн байдаг. Харвард болон Яле л гэхэд Хойд Америкийн колоничлолын дараахан үүсэн байгуулагджээ. MIT, Стенфордын их сургуулиуд мөн мужийн их сургуулиудын систем нь аж үйлдвэрийн хувьсгал болон Америкийн нутаг дэвсгэрийн тэлэлтээс үүдэн бий болсон юм. Харин бид одоогоор түүхэн дэх хамгийн ач холбогдолтой чухал өөрчлөлтийн эхний үе шатанд явна. Мэдээллийн хувьсгал. Энэ хувьсгалд гүн гүнзгий бүтээлч, дүн шинжилгээ хийх сэтгэлгээны талаар яриад суухын аргагүй маш хурдацтай өөрчлөлт явагдаж байна. Хэн ч хаанаас ч хүртэх боломжтой, дэлхий нийтийн үнэгүй боловсролын талаар семинар оролцогчид нэг бодол өвөрлөсөн нь дамжиггүй. 

Монголын хөрсөнд “Боловсролын Нээлттэй Нөөц”ийн үр цэцэглэлээ.

 

 

By A Web Design

Creative Commons License

DREAM I.T Book by DREAM I.T is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
Based on a work at DREAM IT Project funded by Canadian IDRC.
Permissions beyond the scope of this license may be available at www.dreamit.mn.