НҮБ-ын 50 жилийн ойд хандаж хэлсэн үг /Шри Шри Рави Шанкар/
2011 оны 2-р сарын 26, Бямба гариг, 21:07
НҮБ-ын 50 жилийн ойд хандаж хэлсэн үг /Шри Шри Рави Шанкар/
Эх сурвалж : Ном хэвлэлээс

Эрхэм хүндэт оюунлаг та бүхний энд хуран цуглаж нийгэмд хүмүүнлэг нийгмийг буцаан авчирах арга замыг тунгаан бясалгаж байгаад туйлын баяртай байна. Өнөөдөр энэ дэлхий дээрх хямрал зөрчилдөөн нь нэгний адилтгалаас үүдэн гарч байгааг би харж байна. Хүмүн өөрийгөө боловсрол, мэргэшил, шашин шүтлэг, арьс өнгө, соёл иргэншил, улс үндэстэн, бүс нутаг, хүйсээр авч үзэн, эцэст нь өөрийгөө хүмүн төрөлхтөнөөр адилтгадаг. Хязгаарлагдмал явцуу адилтгал биднийг дайн тэмцэл рүү түлхэж байна.  Боловсролоор дамжуулан өөрсдийн нэрлэх үндсэн адилтгалдаа өөрчлөлт хийх хэрэгтэй. Бүхний түрүүнд бид өөрсдийгөө Гэгээн мөн чанарын салшгүй нэг хэсэг, дараа нь бид хүмүн. Үүнийг зөвхөн зөв оюун санааны дадал мэдлэгээр л хийж чадна.
Энд би ‘шашин’ болон ‘оюун санаа’-ийн хоорондох зааг ялгааг тодорхой гаргах гэсэн юм. Шашин бол гадил жимсний хальс, харин оюун санаа  бол түүний зөөлөн эд, жимс. Бүх шашин гурван талтай үүнд: хүнлэг чанар, бэлэг тэмдэг, уламжилал. Хүнлэг мөн чанар бүх шашинд ижил харин бэлэг тэмдэг, ёслол уламжилал бол шашин бүрт харилцан адилгүй. Өнөөдөр бид хүнлэг чанарыг умартаад бэлэг тэмдэг, уламжилал хоёртой зууралдаж байна. Зөвхөн оюун санаа нь хүнлэг чанарыг тэтгэж, усалж бордож чадна. Улмаар стресс бухимдалыг арилгаж, амьдралд сэтгэл хангалуун, аз жаргалтай байдлыг авчирч чадна.
Зөв боловсрол бол дэлхийн хүн бүхэнтэй өөриймсөг байх мэдрэмжийг бий болгох. Аливаа хүн энэ дэлхий дээр байгаа бүх шашныг өөрийнх шигээ хүрээлэн, улмаар бусад шашин шүтлэгийг үгүйсгэлгүйгээр сонгож болно. Нэг гэр бүлийн гишүүд нэгээс илүүгүй шашинг сонгож болно. Энэ бол 21-р зууны хямралыг шийдэх арга зам юм.
Энэ зуунд шинэ ололттой техник технологи нэвтэрхийн хэрээр, бид хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн, оюун санааны хэрэгцээг бага анхаарч иржээ. Гэрт ч тэр, сургуульд ч тэр бид сөрөг муу сэтгэл хөдөлгөөнөөс хэрхэн гарах тухай огт заалгаж байсангүй. Гэртээ ч, сургуульдаа ч нэг нь өөрийн сэтгэлээ хэрхэн хянаж удирдахаа ер нь сурч байгаагүй.
Амьсгалын дасгал, пранаяма, бясалгал, йог зэрэг нь аливаа үйлдэлээс үүдсэн бухимдал, сөрөг муу сэтгэл хөдлөлтийг арилгаж улмаар нэгнийг энэ мөчид амьдруулахад тусалдаг. Хүмүн өнгөрсөн, ирээдүйн аль нэгэнд сэтгэл зовж түгшиж, муу сөрөг зүйлтэй зууралдаж байдаг.Үүнийг дан ганц оюун санааны судлалаар муу сөрөг зүйлээс салгаж энэ мөчид амьдруулж чадна. Аниргүй хосолсон залбирал нь зурхний угт буй хязгааргүй хүчирхэг эх сурвалж өөд биднийг холбож чадна.
Дарамтаас ангид сэтгэл, өвчнөөс ангид бие зэрэг нь бүх хүн төрөлхтөний төрөхөөс олгогдсон эрх юм. Энэ наймдугаар сард болж байгаа энэ хурлаараа бага, дунд сургууль, засан хүмүүжүүлэх газар зэрэг төрөл бүрийн нийгмийн түвшинд оюун санааны мэдлэгийг нэвтрүүлж хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд оруулах ажил хийж болно. Зөвхөн энэ үед бид өөрсдийн хүрээлэн буй орчинд буй зөрчил хямрал, өвчин зовлонг багасгаж болно. Зохих оюун санааны мэдлэг хомс, дэлхийн бүх шашныг иж бүрнээр ойлгох боловсрол дутагдалтай байдал нь олон бүс нутагт шашны хэт үзэлийг дэвэргэж байна. Үзэл сурталгүй оюун санаа, бүхнийг багтаасан харилцан ойлголцол бол 21-р зууны гол хэрэгцээ юм.
Бидний хувьд үүнд оролцох цаг одоо болжээ. Хүний хувьсал хоёр үе шаттай: эхнийх нь “ хэн нэг”- байхаас “хэн ч биш” байх, хоёр дох нь “хэн ч биш”- байхаас “хүн бүр”. Энэ мэдлэгийг дэлхий даяар хуваалцаснаар бид энэрэл асрахуйг энд авчирч чадна.

Сэтгэгдлүүд (3)

nike-dunk-shoes
0
Feather, Ruffles and cheap new era hats Lace - Although these Replica Handbags may be dated aboutWholesale Coach Handbags a year, the following flirty Cheap Jordan Shoes accents still remain relevant in 2012 and Cheap Handbags will go well on any young woman going Cheap Five Fingers Shoes to prom and homecoming dance for the first or last time. Again, the events are Wholesale Flat Irons all about having fun and embracing Cheap Puma Shoes innocence. So, you'd definitely Cheap Lauren Polo Shoes be in style if you get ensembles Nike Air Max Shoes that have these embellishments.Be careful of Nike Air Jordan Shoeschoosing what print you get though, because you Nike Free Running Shoescan just as Nike Blazer Shoeseasily go tacky with them. If you have Nike Dunk Shoes a straight, rectangularNike Shox Shoes body shape, go with graphic 
Nike Shox running Shoes straight lines.
nike-dunk-shoes , May 24, 2012
http://www.vuittonsale.com/spe...s-c-1.html
0
louis vuitton sale described his fall ideal as, "A great woman in an imperfect scenario. Her appear is polished, wealthy and refined, but she herself is risky." louis vuitton sale And indeed
louis vuitton speedy , February 14, 2012
xiaobaibluesky@sina.com
0
rest with his batCoach Factory Storelegendary clutch players, both offensively and defensively.Moncler OutletCruz is on the cusp of becoming one of the postseason
xiaobaibluesky@sina.com , October 16, 2011

Сэтгэгдэл бичих





жижиг | том

busy
 

By A Web Design

Creative Commons License

DREAM I.T Book by DREAM I.T is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
Based on a work at DREAM IT Project funded by Canadian IDRC.
Permissions beyond the scope of this license may be available at www.dreamit.mn.