|
Шри Шри Рави Шанкар Нью-Йорк хотын Америкийн сэтгэцийн өвчин судлалын холбооны хуралд 2004 оны Олон Улсын Лектороор уригдан оролцов.
2004 оны 5 дугаар сарын 3-нд Жавицын хурлын танхимд Шри Шри ухамсарын төрөлх чанарын талаар сэтгэлд тодхон, маш өвөрмөц “Оюун санаа ба сэтгэцийн эрүүл мэнд судлал, түүний нийтлэг зорилт” сэдвээр 1500 орчим сэтгэцийн эрүүл мэнд судлалын эмч мэргэжилтэн нарт хандсан үгийг энд толиулан хүргэв.
“Хамрын нүхээр орох амьсгалаар маш олон зүйлийг нээж болох бөгөөд учир нь амьсгал бол сэтгэл, сэтгэлийн хөдлөл, сэрэл мэдрэмжийн хооронд холбодог гүүр юм.
Би энд дөрвөн талт асуудлыг хөндөх бөгөөд энэ талаар урд нь Бурхан Будда бас тайлбар өгч байсан.
Сэтгэлийн харилцан адилгүй хөдлөл нь биеийн тухайн нэг хэсэг дээр үүсэж (тухайлбал их баярлаж талархах мөн гашуудахад хоолой зангирах, уурлах, сэргэг байдал дух үрчийх… гэх мэт) улмаар эдгээр сэтгэл хөдлөлүүд нь амьсгалын төрөл бүрийн хэмнэлтэй зохицож, энэхүү хэмнэл нь эргээд биед сэрэл мэдрэмж болон ухамсарын түвшинтэй тус тус холбогддог. Бид сэрүүн байхдаа өөрөөр амьсгалдаг, унтаж байхад амьсгалын хэлбэр өөр, сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй үед амьсгал дах хэмнэлийн тоо өөрчлөгддөг. Иймд биеийн харилцан адилгүй хэсэг дээрх сэрэл мэдрэхүй бүрийн урсгал, амьсгалын хэмнэл, сэтгэлийн байдал бүгд хоорондоо уялдаа холбоотой юм. Хэрэв бид амьсгал руугаа орвол ‘сэтгэлийн’ түвшинд үүнийг илүү сайнаар тусган мэдэрч хүлээн авах боломжтой юм.
Хардаа, би ярьж байхад сэтгэл бүхэлдээ нэг сонголттой! “Тийм, Үгүй, Тийм…” гэж хэлж байна. Эртний улсууд үүнийг ухамсарын татагдах тал гэдэг. Татагдах, тогтоох, тэлэх, агших зэрэг нь ухамсарын дөрвөн талт үүрэг бөгөөд ‘антар каран чатушчя’. Бидний ухамсарын дотоод дөрвөн зэмсэг бол сэтгэл (шууд тусгадаг) оюун ухаан, ой тогтоомж,‘Би’ гэж өөрийгөө өргөмжлөх, ‘Би оршино’, ‘Би энд байна” гэх мэдрэх чадварыг өгдөг тэр нь ухамсар юм.
Иймд оуюн санаа шинжлэх ухааны хооронд аливаа нэг зааг ялгааг би олж харсангүй. Учир нь шинжлэх ухаан ухамсарын тухай эмх цэгцтэй ойлголт судалгаа бол оюун санаанд гүнзгийрэх нь үүнтэй мөн ижил зорилго агуулдаг. Бид аз жаргалтай үед бидний дотор тэлж буй, харин зовлонтой бол ямар нэг юм агшиж, базлах мэт мэдрэмж төрдөг. Тэдгээр сэтгэлийн мэдрэмжтэй холбоотой энэ сэрэл нь биеийн тухайн нэг хэсэгт байршсан байдаг. Үүнийг ажиглахад маш сонирхолтой юм.
Би ярьж байхдаа пауз авч байгааг та анзаарч байна уу? Энэ хооронд юу болж байгааг анзаарав уу? Дотор гадар ажиглалт! Энэ нь ханан дээрх дэнгийн гэрэл өөрөөс болон мөн ханаанаас ойн гэрэл нь тусахтай адил. Бидний дотор юу болж байгааг анзаарангаа эргэн тойроноо мэдрэх нь өөрөө өөрийгөө ажиглах юм. Ингэснээр таны анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нэмэгддэг.
Энэ дэлхий дээр өнөөдөр хүүхэд залуучуудад учирч байгаа хүндрэлтэй асуудлын нэг бол тэдний анхаарлаа төвлөрүүлэх хугацаа улам багасч буй явдал бөгөөд би үүнийг биеэр мэдэрч сэтгэл эмзэглэж явдаг. Үүнийгээ дагаад тэдний тогтоох чадвар мөн сайнгүй. Тэд шууд тусгаж авсан зүйлээ тогтоож чадахгүй эсвэл хүссэн зүйлээ илэрхийлж чадахгүй. Үүнийг шийдэх арга бол бидний бараг тоодоггүй амьсгалын үнэ цэнийг буцаан авчрах хэрэгтэй бөгөөд ингэснээр бидний ухамсарлахуйн тогтолцоо залуужиж улмаар илэрхийлэх, ажиглах, мөн тогтоохуй төгс болно.
Биднийг амьд сэрүүн байлгадаг нь амьсгал боловч бид амьсгал руугаа цөөхөн ордог. Орж буй амьсгал бие махбодыг тэнхрүүлж, гарч буй амьсгал тайвшруулдаг. Ядрах үедээ гарч буй амьсгал урт гүн гүнзгий байдаг бол аз жаргалтай үед орж буй амьсгал урт тогтуун байдаг. Эрчтэй уртаар орж буй амьсгал биенийн зохиомол өдөөлттөй холбогдож илүү жаргалтай болгодог бол харин эрчтэй удаанаар гарч буй амьсгал бухимдах санаа алдах, түгшүүр, сэтгэлийн гутралтай холбогддог. Та гутарч санаа алдахад гарч буй амьсгал урт байдаг. Өөрөөр хэлбэл амьсгалын хэлбэр болгон өөр өөр байна.
Бясалгал гэдэг нь нойрноос ч гүн гүнзгий тайвшралыг мэдрэх юм. Бидний дотор тэр сайн сайхан оршихуйг авчирдаг, ухамсартайгаар унтахуй, ухамсартай тайвшрах нь бясалгал юм.
Том компаниуд ажилчидаа цомхотгох үед тэд Амьдрах урлаг санд ханддаг. Нөхцөл байдлаас үүдсэн сэтгэлийн маш их цочирдол дарамт тэнд бий. Яаж үүнийг даван гарах вэ?
Суугаад л хэдхэн минут амьсгалуул гэж би тэдэнд зөвлөдөг. Хэмнэлтэй, тусгайлсан хэлбэрээр амьсгалах нь бидний бүхий л биеийн тогтолцоог ямар нэг сөрөг нөлөөгүйгээр залуужуулахад тусалдаг. Мэдээж нэг нь үүнийг сурах хэрэгтэй бөгөөд үргэлж хажууд нэг нь суугаад амьсгалын дасгалыг байнга хийлгэх боломжгүй учраас ямар нэг сургалтанд хамрагдах хэрэгтэй болдог! Тодорхой хугацаатай хийх амьсгалын дасгалыг ухамсарт тайвшрахуйтай хослох нь ач тусаа өгдөг. Тэр бүү хэл гүйж байхдаа амьсгалын тоо хурдасч бие махбод руу хүчилтөрөгч ордог боловч, тэнд тайвшрал үгүй, тайтгаралтай хосолдоггүй учраас гүйлт нь бүхэлдээ бие сэтгэлд үр дүнгээ өгдөггүй.
Бид сэтгэлийн цочирдол гутралаа нэгэнтээ зохицуулж чадсанаар хүүхдээс олж хардаг хөөр баясал, инээмсэглэл, хөгжилтэй байдал, хайр, энэрэл нигүүлсэл, сайн сайхан оршихуйн мэдрэмж, зэрэг хүмүүнлэг үнэ цэнүүд бүгд бидэнд аяндаа ирдэг. Энэ үед хүссэн ч хүсээгүй түрэмгийлэл үгүй нийгэм, өвчин үгүй бие, тасалдал үгүй амьсгал аяндаа бий болно!
Сэтгэл зовсон нэгнийгээ анзаарах тоолонд, бид амьсгал нь сугсалзах, тасалдаж байгааг ажигладаг. Уг амьсгал уртаашаа жигд бус, тогтворгүй. Тасалдал үгүй амьсгал, стресс үгүй сэтгэл, саатал үгүй оюун ухаан, гашуун зовлонгоос ангид ой тогтоомж, хүн бүхнийг багтаадаг иго (хуурамч дүр бардамна) зэрэг нь хүмүүний төгс оршихуйн шинж, хүн бүрийн төрөлх төрөх эрх юм.
Биеэ мэдэрч ухаарч үйлдэх хариу үйлдэх ур чадварыг хэдхэн сунгалтын болон амьсгалын дасгалын тусламжтайгаар бий болгож, улмаар уг сэтгэлийн бүх саатлаас ангижирч ертөнцийг илүү уужим цонхоор харах тэр ойлголтыг бүрдүүлэх боломжтой юм.
Эртний ‘Йоги’-ын бичвэрт сэтгэл, ухамсарын харилцан адилгүй ангилал нь сэрүүн, зүүдний, нойрмог. Эдгээр нь ухамсарын гурван үндсэн оршихуйн юм. Харин тэгвэл ухамсарын гурван тогтворгүй байдал бол хөшүүн хойрго (бүтээлч санаа дутмаг, бөглөрөлтэй), дээд сонор сэргэг сэрэмжтэй байдал (бүрэн сэрэмжтэй: анхааралтай мөн амар тайван, мөн сэрэмжтэй адгуу байдал), олон зүйлийг нэгэн зэрэг хийх боломжтой ухамсарын байдал. Машин жолоодонгоо ардаа юу байгааг ажиглан замын хөдөлгөөнд орж урагшаа хөдөлдөгтэй адил юм. Үүнтэй ижил нэг нь олон зүйлийг шууд тусгаж чаддаг. Энэ чадварууд бидний ухамсарт бий бөгөөд тэднийг хөгжүүлэх аргачлал мөн адил энд бий. Эртний нэг ийм бичвэр бол ‘Вижянна Бхайрав’ гэдэг. Хэрэв олдвол гүйлгэн хараарай. Уг бичвэрт ухамсараа тэлэх 112 янз бүрийн техникийг дурдсан байгаа. Нэг техникээс одоо дурдвал, тэнгэр өөд таван минут ширтэх. Нартай, үүлгүй өдөр таван минут тэнгэр өөд хараад биенд үүсэх ямар нэг мэдрэмжээ ажигла. Хэрхэн уг сэтгэл, ухамсар тэлж дээрдэхийг ажигла. Үүнтэй ижил олон хүмүүсийн оуюун санаа судлал, эсвэл бясалгал зэрэг нэрийн дор болж буй төөрөгдлийг ажигла! Үүнийг ‘кранти даршан’ гэдэг. Иймд хэтрүүлэн бүү хий! Хэрэв та зохистой унтаж идэж чадахгүй бол дасгал хэтрүүлэн хийвэл хий юм хардаг өвчин тусаж болох талтай. Иймд энэ төөрөгдлөөс хол яв… Эс бөгөөс өөрийн өвчтөнтэй нэгэн адил болж болох юм!!
Энэ нь маш сонирхолтой юм. Энэ орчлон хорвоо дээр бүх хүүхэд сэтгэлийнхээ тухай ямар нэг юм мэдэж, өөртөө тулгарах сэтгэл хөдлөлөө амьсгалаараа үр дүнтэй зохицуулах мэдлэгийг олж сурвалжилж сурвал их зүгээр юм. Уур уцаар, атаа хорсол, сэтгэлийн стресс цочирдолоо зохицуулах талаар сургаж заадаг сургууль, гэр орон энд нэгээхэн ч үгүй. Үүнийг заадаг хүн ч үгүй. Боловсролын тогтолцоонд амьсгал, сэтгэл хөдлөлийнхөө тухай ямар нэг сургалт оруулбал, бид амьсгалаа ашиглан сэтгэл хөдлөлөө тогтвортой болгох боломжтой бөгөөд улмаар хүн бүр гоё сайхан, өрөөл бусдад тустай амьдарч болно. Хэрэв та сэтгэлийн цочирдолд орвол амьсгалынхаа хэмнэлээ өөрчилж сэтгэлээ тайвшруулж болно!
Мөн үзвэр үйлчилгээний салбарт энэхүү техникийг түлхүү хэрэглэж болно. Жүжигчид уур уцаараа илэрхийлэхийг оролдвол амьсгалаа ашигла гээ! Үүнтэй ижил өөр нэг сэтгэл хөдлөлт, тухайлбал гутрал хямралын үед янз бүрийн ааш аяг гаргахаар бол өөр маягаар амьсгал гэж хэл! Энэ нь бидний эрүүл мэндийн боловсролын дүр зураг болж, хүмүүс сэтгэл хөдлөл, сэтгэлийн байдал, сэтгэл санаагаа зохицуулахдаа илүү гаргуун болж өөрсдийн төрөлх чанараа мэдэрч болно.
Ухамсарын тухай чөлөөт цагаараа, аялж байхдаа унш гэж санал болгох өөр нэг ном бол ‘Йога Вашишта’ буюу ‘Дээд Йог’ гэдэг ном юм. Энэ ном 5000 жилийн настай. Нью-Йорк хотын Мужийн их сургуулийн хэвлэл уг номыг хэвлэж гаргасан. Энд ухамсарын тухай олон зүйл бий. Энэ ном нь хүмүүсийн сэтгэлд буй айдас түгшүүр, өөрийгөө голох зэрэг бүхийл сэтгэл хөдлөл, түүний сөрөг байдлаас салах тухай бөгөөд цаашлаад таны ертөнцийг харах цонхыг уужим болгож, улмаар өөрийгөө тодорхойлох явцуу шошго наалт тань улам тэлж томроно.
Бидний хөтөлбөр бас шоронд, засан хүмүүжүүлэх болон хүчний байгууллагуудад зохиогдож, тэдний ажил төрөлд тусалдаг. Одоогоор дэлхий даяар 120000 шоронгийн хүмүүжигч (2003 оны байдлаар) Амьдрах Улагийн курсэд хамрагдаад байна. Үүний дотор шашны хэт үзэлтэй бүлгүүд мөн багтаж байгаа. Тэд хөтөлбөрт хамрагдсаны дараа тэс өөрөөр сэтгэн бодож эхэлдэг. Хүчирхийлэл бол асуудлыг шийдэх цорын ганц арга биш юмаа гэдгийг ухаардаг. Тэд ертөнцийг илүү уужим, гэгээлэг цонхоор хардаг!
Мэргэн ухааныг даяарчил! Бид дэлхийн өөр өөр соёл шашны уламжлалын талаар жоохон ч атугай сурах хэрэгтэй. Ингэвэл хүүхэд “Гагцхүү би диваажинруу, бусад нь там руу очно!” гэж бодож, өсч том болохгүй. Ийм бодол нэгэнтээ замхран алга болоход нэг нь ухамсараа танин мэдэх аянаа гүнзгийрүүлж улмаар өөрийн жинхэнэ хайраа амсаж орчлон хорвоог илүү уужим өргөн цонхоор харах нь дамжиггүй юм.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа!”
 |
Энэ сургалт семинар нь Дэлхийн банк, IBM, Америкийн Массачусетсын их сургууль, /http://www.apexcourse.org/references.htm/ Ирак Ираны энхийг сахиулах бие бүрэлдхүүнд тогтмол явагддаг эрч хүчтэй үр дүнтэй сургалт болно.
Харилцах утас: 99808865
Д,Цэрэндорж (Амьдрах урлагийн үндсэн курсын багш)
tserendorj , February 25, 2010