| Эмч, сувилагч нарт "Ажлын байрны стрессийг даван туулах" тухай сургалт хийж байна |
| Written by Энхжаргал |
| Saturday, 23 January 2010 14:39 |
|
Dream IT - Mega Mongolia төслийн "Эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдэд зориулсан сэтгэл зүйн үйлчилгээ" хэмээх дэд төслийн хүрээнд 2010 оны 1 сардаа багтаан "Стресс ба ажлын байрны стресс"-ын тухай сэтгэл зүйн сургалтыг төсин "Сэтгэлийн толь" төвөөс зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Одоогоор 4 сургалтыг амжилттай явуулаад байна. Орчин цагт "дэндүү давчуу, завгүй болсон нийгэмд" маань ажлаас үүдэлтэй стресс хэмээх үзэгдэл улам л ихэссээр байгааг хүмүүсийн сэтгэл зүйн байдлаас ажиглаж болохоор байгаа бөгөөд холбогдох судалгааны дүнгүүд мөн баталсаар байна. Тэгэхээр бид сэтгэл тайван ажиллаж амьдрахыг хүсч байгаа бол эдгээр стрессээс өөрсдийгөө хамгаалж, сэргийлж, стрессийг даван туулах аргад суралцах хэрэгтэй юм. Хэрэв та стресс болон ажлын байрны стрессийн тухай илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл www.setgel.mn сайтны е-сургалтын булангаар зочлоорой! |




