Home Блог Блогууд Хүлээн авах, ойлгох чадвараа хэрхэн сайжруулах вэ?
Хүлээн авах, ойлгох чадвараа хэрхэн сайжруулах вэ?
tserendorj
Written by tserendorj   
Monday, 18 January 2010 00:18

Sri Sri Рави Шанкар: Та сонсож байхад сэтгэл тань хаа нэгтээ байгаад байвал хүлээн авч ойлгож чадахгүй. Сэтгэл тань хэт олон янзын амжилт гаргах хүсэлд автсан хүлээстэй байх үед, тухайн сэдэв Таны амжилт гаргах хүсэлд тань холбоогүй л бол олигтой сонсч өгдөггүй. Холбоотой байлаа гэхэд, сэтгэл тань сэрүүн зүүдлэх аялалд яваад өгдөг. Ганц өгүүлбэр сонсов уу үгүй юу аялалд яваад өгдөг.

Жишээ нь: хэн нэгэн ерөнхий сайд болох амбийцтай байлаа гэхэд танд ерөнхий сайд болох бүх бололцоо байна гэж хэлүүт сэтгэл нь тэр даруй сэрүүн зүүдлэх аянд морддог. Иймээс зүгээр л сонс, зөвхөн сонс.

Түүнчлэн хэрэв Таны сэтгэлд хэт их бодол байвал, ойлгож тусгаж авах түвшин доогуур байдаг. Сэтгэлийн анхаарал төвлөрөл буурдаг бас нэг шалтгаан бол Ватта’(хий арвидах)-зохицол алдагдах эсвэл Капха’ (бадгана)–тэнцвэр алдагдсанаас үүддэг. Эмзэг сэтгэл хөдөлгөсөн нөлөөнд сэтгэл тань хэт их автсан үед анхаарал хүлээн авах чадваргүй байдаг. Та гурван-цаг үргэлжлэх кино үзсэний дараа, хэн нэгэн танд ямар нэг зүйл хэлвэл Та За яах вэ, дараа тэгж байгаад нэг хэлээрэй гэдгээ анзаарсан уу.

Тэгвэл, анхаарч хүлээн авч сонсч ойлгох чадварыг дээшлүүлэхийн тулд яах вэ? гэвэл, Дуу хураалт, Пранаяама буюу амьсгалын дасгалууд, зөв хооллолт, сэтгэлдээ хүсэл зорилго багатай байх зэрэг нь бүгд тус болно. Тухайн сэдэв/зүйл Танд таалагдаж байвал, Та илүү хүлээж авах хандлагатай байдаг. Өсвөр үеийнхэн цаашид гүнзгийрүүлэн суралцах хичээлээ сонгоход бэрхшээлтэй үе амьдралд нь тохиолддог Математик, Компьютерийн Инженерчлэл г.м. Гэтэл бүх хичээлдээ сайн хүүхэд байвал сонголт хийх улам хэцүү болдог.

Comments (2)

...
0
Тэгэлгүй яахав. Тухайн үг танд тэр юмны талаар төсөөлөл өгдөг. Энэ процесс нэгэн зэрэг явагдаж байдаг. Энэ нь сайн. Гэтэл энэ төсөөллөө ургуулаад сэрүүн зүүдлээд яг одоо тэр зүйлээ байгаагаар нь бус хагас дутуу хүлээгээд авдаг. өөрөөр хэлбэл та 100 хувь хүлээн авалгүй сүүлд нь чи ингэж хэлээгүй шүү дээ би ингэж бодож байсиймаа гэдэг, эндээс л үл ойлголцол үүсдэг. Та яасан бэ гэвэл сэтгэл одоо энэ цагт байгаагүй учраас тэр. сэтгэлээ хэрхэн энд авчрах вэ?
Бас энд сэтгэл хүлээн авах явцад таны толгойн хаа нэгтээ тийм шүү эсвэл үгүй ээ тийм байж болохгүй гэсэн диалог гүйгээд байгаагаа анзаарсан уу,хэхэ
Cэтгэл угаагч , January 19, 2010
Сонин л юм
Үүрцайх
Ямар нэг зүйлийн талаар ярилцаж байхад ярилцаж байгаа зүйлээ дотроо төсөөлдөг биздээ энэ буруу гэсэн үг үү тэ?
Үүрцайх , January 18, 2010

Write comment




busy