|
МУИС-ийн Математик-Компьютерийн сургуульд хэрэгжүүлж буй “Монгол Улсын Их Дээд Сургуулиудын МХТ, програмчиллын чиглэлийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох” сэдэвт төслийн хүрээнд “Монгол улсын их дээд сургуулиудын компьютерийн ухааны чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, олон улсын туршлага, хандлага” эрдэм шинжилгээний хурлыг 2009 оны 12 дугаар сар 12нд салбарын эрдэмтэн, судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч, бодлого боловсруулагч, оюутан, ивээн тэтгэгч, бизнес эрхлэгчидийн төлөөлөлтэйгээр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлаар манай улсын МХТ, програмчиллын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулдаг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн төлөв байдал, бусад улсын туршлага, олон улсын чиг хандлагын талаар голчлон хэлэлцлээ. Мөн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн болон дараах асуудлууд яригдлаа.
• Дээд боловсролд МХТ, Мэдээллийн систем, Компьютерийн шинжлэх ухаан, Програм хангамжийн инженер, Компьютерийн инженер зэрэг сургалтын хөтөлбөрийн онцлог, олон улсын хандлага, • Дээд боловсролд олгоход МХТ-г хэрэглэх нь, • Компьютерийн ухааны чиглэлийн хичээлүүдийг зохион байгуулах хэлбэрүүд • МХТ болон бусад салбаруудын хоорондын холбоо • Мэдээлэл зүй, Е-сургалтын технологи, арга зүй • Вэбд суурилсан сургалт, түүнийг дэмжих/хэрэгжүүлэх системүүд • Их дээд болон мэргэжлийн сургуулийн МХТ болон Компьютерийн ухааны чиглэлийн сургалт дахь тулгамдсан асуудлууд • Заах арга зүй: Өнгөрсөн, одоо ба ирээдүй • Заах аргын ерөнхий үзэл баримтлал, шилдэг туршлага • Багш боловсрол, онол, арга зүйн асуудлууд • Мэдээлэл технологи, компьютерийн ухааны нэр томьёоны асуудал
Үр дүн:
 |