|
Written by Солонгоо
|
|
Wednesday, 23 December 2009 17:07 |
|
Мэдээллийн технологийн салбарт мэргэших хүсэл маань "Компьютер Таймс" сониноос улбаатай. Энэ салбарт ажиллаж буй хүн өөрөө байнга хөгжиж, шинэ мэдээллийг цаг тутам авч, хэрэгтэй мэдлэгийг өөртөө бий болгож байдгаараа давуу юм.
Блогтой 2006 онд "танилцаж" байсан бөгөөд анхны идэвхтэй бичигчдийн нэг байлаа...
Нэг үе сонин, радиог хүмүүс их сонирхдог байсан бол одоо телевизүүд эрч хүчээ авч араас нь вэб сайтууд, сэтгүүлүүд дөрөө хоршин хөгжиж байна. Сэтгүүл бол мэдээлэл нь хэзээ ч хуучирдаггүй, өнгө үзэмж, хэлбэрийн хувьд хэн бүхэнд таалагдах мэдээллийн хэрэгсэл. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн салбар дундаас СЭТГҮҮЛ гаргах тал дээр бага сага туршлагыг хуримтлуулсан.
Цахим ертөнц бол жинхэнэ эрх чөлөөний талбар гэж боддог. Та дураараа тэнэж салан задгай хандвал тэр хэрээр цаг зав тань хий дэмий үрэгдэх бөгөөд эсрэгээр хэрэгтэйгээ олж цуглуулж ашиглаж чадвал мөн төдийчинээ ач тусаа өгдөг сайхан салбар. Тиймээс би сайт ажиллуулах дуртай.
Бизнесийн удирдлага, хүний хөгжил, мэдээллийн технологи гэсэн чиглэлүүдээр унших, мэтгэлцэх, санал туршлага солилцох дуртай.
 |