Төрийн байгууллагын мэдээллийн урсгалын судалгааны арга зүйн асуудал
2009 оны 9-р сарын 14, Даваа гариг, 19:15

Эх сурвалж: Доктор, профессор  Д.Сэржамц
1-р дэд төслийн удирдагч


Монгол Улсын төр, Засгийн газраас мэдээллийн орчин үеийн шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ажиллагсдын ажлын ачааллыг хөнгөрүүлэх, үр дүнг дээшлүүлэх бодлого явуулж, үндсэн чиглэл, төрөл бүрийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн шинэ чадавхийг бий болгох зорилгоор мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийг шинэ шатанд гаргана гэж заасан. Үүний тулд:

1) “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Цахим засаглалыг нэвтрүүлснээр төрөөс иргэд, байгууллагад үйлчлэх үйлчилгээг шинэ шатанд гаргах, иргэдээс төр, засаг уруу хандах мэдээллийн шинэ урсгалыг бий болгоно.

2) Байгууллагын мэдээллийн бааз, сүлжээг хөгжүүлж, тэдгээрийн хооронд мэдээлэл солилцох үйл явцыг сайжруулахыг чухалчилсан.

Энэ тулгамдсан зорилтыг хэрэгжүүлснээр мэдээг цуглуулах, боловсруулах, дамжуулах, хадгалах, ашиглах, мэдээллийн хуучиралтын зэргийг тогтоож, шаардлагагүй болсон зарим хэсгийг устгах, сорилт туршилт, судалгаа явуулж шинэ мэдээлэл буй болгох зэрэг үйл явцыг төгөлдөржүүлэх учиртай юм.

Мэдээллийн шинэ технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулснаар төр, захиргааны төв болон орон нутгийн байгууллага зарим тодорхой үр дүнд хүрч байна.

Техник хангамжийн хувьд, одоогийн байдлаар төр, захиргааны байгууллагад төрөл бүрийн хурд, хүчин чадалтай компьютер, техник хэрэгсэл ашиглаж байна. Энэ нь мэдээллийн технологийн ололтыг ашиглах техник хангамж зохих хэмжээгээр бүрдсэнийг харуулж байна.

Програм хангамжийн хувьд, Word, Excel зэрэг хэрэглээний нийтлэг програмын зэрэгцээ тухайн байгууллага бүр өөрсдийн ажлын хэрэгцээний мэдээллийн сан бүрдүүлж ашиглах, шаардлагатай зарим мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулах, хайж олох ажиллагааг дотооддоо програмын горимоор гүйцэтгэдэг болжээ. Төрд алба хашиж байгаа ажилтнууд өөрийн эрхлэсэн ажилтай холбогдсон програм хангамж, үйлдлийн системийг ашиглаж хэвшжээ. Гэхдээ энэ нь текст боловсруулах, тайлан лавлагаа гаргах, бүртгэл тооцоо хийх, и-майлаар зарим файл солилцох зэргээс хэтрэхгүй байна.

Харин мэдээллийн сан бүрдүүлж ашиглах үйл ажиллагаа хоцрогдож, судалгаагүй урсгал байдлаар явагдаж байна. Энэ нөхцөл байдал нь сүлжээний өндөр хүчин чадалтай компьютер, техник хэрэгсэл, боловсронгуй програм хангамж үйл ажиллагаандаа ашигласны эцсийн үр өгөөжийг үлэмж бууруулж байгаа юм.

Ийм учраас төр, захиргааны байгууллагын мэдээллийн урсгалын зохион байгуулалт, ашиглалтын үр дүнг нэмэгдүүлэх судалгаа явуулах хэрэгцээ шаардлага бодитой тавигдаж байна.

Төр, захиргааны байгууллагын мэдээллийн урсгалын судалгааг төгөлдөржүүлж,  мэдээллийн сангийн ашиглалт, нийтэд үзүүлэх үйлчилгээг сайжруулснаар “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар гарсан бодлого шийдвэрийг бодитой ажил болгоход үр дүнгээ өгнө гэж үзэж байна.

Төрийн захиргааны байгууллагын мэдээллийн урсгалыг судлах арга зүйг сайжруулахад нэн тэргүүнд анхаарууштай байна.


Дэлгэрэнгүй

Сэтгэгдлүүд (2)

http://www.vuittonsale.com/spe...s-c-1.html
0
I like to view the collection very first to determine if the impressions louis vuitton luggage I had as a blank slate line up with what the designer had in mind. Right after all, when these clothes hit retailers, they're not going to come having a five paragraph explanation. Inside the case of louis vuitton speedy 2012, what was promised by the line sheet and what I saw in front of me were one plus the identical.
louis vuitton speedy , February 14, 2012
...
Oyun
Бурмаа, маш чухал зүйлийг бичжээ. Баяр хүргэж цаашдын хөгжилд амжилт хүсээд санаа нэмэрлэе.

Төрийн байгууллагын мэдээллийн урсгалын талаар бид нэг судалгаа хийж байгаа. Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх төслийн захиалгаар БОАЖЯ-ны Model Corporate Plan боловсруулах ажлын хүрээнд бид аргачлал гаргаж туршилт хийж эхний үр дүнг гаргасан. Судлах нь эхний алхам. Судалгаагаар илрүүлсэн асуудлыг шийдэх шийдлийг олж (engineering), түүнийг хэрэгжүүлэхийг стратеги зорилго болгон томъёолж дэвшүүлээд, улмаар шаардлагатай нөөц (хүн хүч, хөрөнгө, технологи, г.м)-ийг бүрдүүлэн бүтээн байгуулах бодит ажил хийх нь дараа дараагийн зайлшгүй байх алхмууд юм. Иймд "судалгаа ба хөгжил" буюу "R&D"-ын бүтэн орчилд (cycle) аргачлалыг авч үзэх хэрэгтэй санагдана.

Хүндэтгэн мэндчилсэн
Оюун
Oyun , September 16, 2009

Сэтгэгдэл бичих





жижиг | том

busy
 

By A Web Design

Creative Commons License

DREAM I.T Book by DREAM I.T is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
Based on a work at DREAM IT Project funded by Canadian IDRC.
Permissions beyond the scope of this license may be available at www.dreamit.mn.