Эрхэм гишүүдээ галаар тоглож болохгүй ээ.
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 08:00

Зиак. Эрхэм гишүүдээ. Өнөөдөр та нар ураны боловсруулалт гэж юу вэ,баяжуулалт гэж юу вэ гэдгээ ойхгүй байж цаашилбал Оросын уран баяжуулалт, атомын цахилгаан станцуудын талаархи,тэд ямар ямар оронд өөрсдийн хамтарсан проектыг эхлүүлээд байгааг тэдгээр нь ямархуу орнууд вэ гэдгээ мэдэж байж энэ асуудлыг хэлэлцсэн нь  дээр байхаа.

Росатомын захирал Сергей Кириенко хамаг хөзрөө дэлгэж тавьж ярьсаныг дуулаагүй  юм байна л даа Та нар. Баяжуулсан уранаа АНУын хэдэн компанид зуучлалгүйгээр гаргана гэж хөөр болж байгааг нь мэдээгүй хэргүү? Оросууд Хятадад  2 том атомын цахилгаан станцийг барилцаж эхлээд байгааг дуулаагүй юу?

Баяжуулах үйлдвэрийнхээ технологийг хэнд ч хэзээ ч алдахгүй гэдэг нь Оросын хар хайрцагны бодлого гэдгийг төсөөлж тооцоолж чадахгүй байж Монголд үйлдвэр барих гэнэ. Харагдаач.

Уранаараа одоо оролдох нь одоохондоо ахадсан ажил. Атомын цахилгаан станц Орос ах нар барьж өгнө гэсэн л гэж битгий яриарай даа.

Өө, бүр хаягдах нөхцлөөр нь хангана гэчихэж. Ураны хаягдал байтугай жирийн хог хаягдлаа энэ улсууд мөнгө төлж гадагшаа гаргаж байна. Өмнө бий болгосон экологийн сүйрлээ яая гэж байж бас дээр нь ураны хаягдлын талбар болгох нь уу?

Цөмийн эрчим хүч одоо дэлхийн орнуудын нийт энергийн 25 хувь хүрэхгүйг эзэлж, бусад нь нефть, байгалын хий, нүүрс, ус ба нар салхины  эрчим хүч эзэлж байхад Монголын хувьд арай эрт биш үү?

Уран гэхээр өнөөдөр Оросууд үхэлдэж байна. Гэхдээ уран сонирхож байгаа цаад зорилго нь 20 30 жилийн дараагийн  дэлхийг дахин хуваах бодлогондоо бэлдэж буйн эхлэл гэдгийг ойлгож үүнээс жаахан холуур яваачээ. Гэхдээ Оросуудын ураны баяжуулалт сайн хийдгийг үгүйсгээгүйг хүлээн авна уу.

Галаар битгий тоглоочээ. Эрхэм гишүүд ээ.


Сэтгэгдлүүд (1)

No problemo
0
Za xu, Sanaa zovj bichseniig chin oilgoj baina oo. Gexdee uranii xydrees uran bayajuulna gedeg neg xereg xarin uranaasaa tsumiin tylsh gargaj gyitseen bayajuulna gedeg arai uur asuudal yum shyy xu. Mongold zuvkhun ankhii bayajuulalt xiigdene. Xarin gyitseen bayajuulaltiig delxiid tsuuxun baidag xeden yildveryyded xiigdex yum. Ankhnii bayajuulalt xiix bol tiim xynd xetsyy texnolog bish. Xyndiin xych, hydrometallurgy-iin xavsarsan yildver baiguulax bolov uu. Yyniig manaixan ch xiichne. Jooxon manegement l xeregtei de.
Ego , December 13, 2009

Сэтгэгдэл бичих





жижиг | том

busy
 

By A Web Design

Creative Commons License

DREAM I.T Book by DREAM I.T is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
Based on a work at DREAM IT Project funded by Canadian IDRC.
Permissions beyond the scope of this license may be available at www.dreamit.mn.