Монголд хэн элит вэ?
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 08:00

Ноднингийн нэг бичлэгээ оруулчихлаа. . айгаад устгацан чинь ашгүй хадгалцан байж.хэхэ...

Нилээн дээр Мэргэн хүүгийн блогоор зочилж байхад Монголын элитүүдийн тухай нилээн чимхээд авсан басхүү үнэнийг өгүүлсэн нэг  нийтлэл уншсан санагдаж байна.Дараа нь монгол сайтуудаар хэсэж байхад энэ элит гэдэг үг нилээд моод болох шинжтэй, болж өгвөл элит гэж хэлүүлчих санаатай яасан ч олон хүн байдаг юм бэ дээ гэж санагдахаар болж, энэ үгний жинхэнэ утга бас эзэд нь чухам ямар хүмүүс байх ёстойг бодлоо. Бидэнтэй төстэй өнгөрсөн түүхтэй, хувь  тавилантай  зарим  ард түмэн, улс орнуудын тухай ч уншлаа.

Тэгээд тэр нийгмийг нь хөдөлгөх хүч, суурь нь болж өгдөг  хүн амын нэгээхэн хэсэг болох элитүүд хэмээгдэх тэр хүмүүс гэж хэн бэ, одоо манайд элитүүд байна уу? Хэрвээ элитүүд нийгмийг урагш чирэгч хүчин юм бол энэ олон элитүүд маань юугаа хийдэг улс вэ хэмээн бухимдал төрөхөөр дүр зураг харагдаж байна. Тийм болохоор өөрийн хэмжээнд ойлгосоноо хуваалцъя.

Юутай ч ...

1. Төрийн 3 өндөрлөг, УИХын гишүүд,. Улс төрийн намуудын удирдлага, төрийн  албаныхан. Товчхон хэлбэл энэ улс орныг удирдаж яваа эрх мэдэл бүхий албан тушаалтнууд элитүүд гэсэн үг биш. Гэхдээ дээрхи хүмүүсээс элит ангилалд орж болох хувь хүн байж болохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд улс орны удирдлагын түвшинд маш их өөрчлөлт гарах ба ард түмэн үүнийг соргогоор олж харна.Учир нь  эрх мэдэлтэй элитүүд маш ухаалаг шийдвэр гаргадаг.

2. Аливаа нэг  салбарт амжилт олсон бүхэн элит болохгүй. Өндөр албан тушаалтнууд, баян  чинээлэг давхрагынхан, нэрд гарсан одод, урлаг уран сайхныхан ч тэр бүр элит байх шалгуурыг давахгүй.Карьеристууд өөрсдийгөө элит гэж нэрлэх дуртай.

3. Нэг сэтгүүл дээр дунд давхрагынхан нийгмийг авч явдаг суурь хүчин  учраас тэд бол элитүүд гэсэн байсан. Миний бодлоор тэд   тогтвортой  амьдрал, баталгаат цалинг  эрхэмлэдэг,нийгмийн хуучинсаг консерватив хүч. Элитүүд бол улс орны эрх ашиг, ард түмний ухамсарт  үнэт зүйлүүдийг  анхлан бий болгож түүнийгээ үе дамжин авч явдаг  бол дунд давхрага  үүнийг нь  хүлээн авч  л хэрэгжүүлдэг.

4.Бид дээд боловсролтой хүмүүсийг сэхээтнүүд гэдэг.Эцэг эх нь дээд сургууль төгссөн их сайндаа өвөө эмээ нь дээд дунд боловсролтой ямар нэг алба хааж байсан бол үе дамжссан сэхээтнүүд болдог.Тийм байж болох боловч сэхээтнүүдийг элит гэж хэлмээргүй байна. Тэд улс орон ард түмний хэмжээний том өөрчлөлтийг би й болгож түүнийгээ үе дамжин хэрэгжүүлж ирээгүй.Манай сэхээтнүүд харин  шүүмжлэх маргахдаа  сайн.

5. Ямар нэг нарийн мэргэжлийн хүрээнд ажилладаг  мэргэжилтнүүд, эрдэмтэн профессорууд ч бас биш. Хэдийгээр тэд улс орны хөгжлийн талаар санал бодлоо уралдууж өөр өөрийн салбартаа дэвшил, өөрчлөлтийг авчирдаг боловч бүхэл бүтэн улс орны нийт хөгжлийг ахиулах хүч дангаараа болж чадахгүйҮндэсний  хөгжлийн  урт удаан хугацааны хөтөлбөр хийсэн дуулдсан.Тэр хөтөлбөр дээр хэдэн эрдэмтэд л ажилласан сурагтай. Тэр үед үнэхээр манайд жинхэнэ  элитүүд байдагсан бол гэж харамсаж байлаа.

Гэхдээ  дээрхи  аль ч группүүд дунд    элит байхыг үгүйсгэсэнгүй.

Элитүүд  үнэт зүйлүүдийн тухай ойлголтыг  бий болгож, түүнийгээ ард түмэндээ өөрийн болгож өгөхийн  тулд:

...Юуны өмнө  өөрийн улсынхаа  түүхэн хөгжлийн хандлагыг олж харах чадвартай байжэнэ үзэл бодлынхоо үүднээс улс оронд бий болсон нөхцөл байдлуудыг  зөв ойлгож, зөв ханддаг.

...Төр засаг  ард түмний хоорон дахь  гүүр болохынхоо хувьд  өөрийн орондоо амьдардаг.Гадаадад амьдарч,ажиллаж, сурч  байгаа ч хир чадлаараа Монгол орныхоо төлөө  сэтгэж,бодож санаж зүтгэж байгаа  ухаантнууд, сэхээтнүүд маш олноороо байна. Гэхдээ тэднийг үндэсний элит гэж нэрлэх боломжгүй. Харин тэднээс авах сурах юм их бий.

...Элитүүд улс орон урт удаан хугацааны зорилгоо тодорхойлоход  оролцдог. Тэдэнд алсын хараа байдаг учраас бас тэдний амьдралын утга учир,үзэл бодол  нь  эх оронтойгоо бат бэх холбоотой учраас.

...Ард түмэн, төр засаг 2ыг холбогч байх чадвартай байх.

Нийгэмд бүхэлд нь өөрчлөлт хийж чадах жинхэнэ улс төрийн бодлого дутагдаж байгаа  нь  манайд  жинхэнэ элитүүд байхгүйг харуулж байна гэж би боддог.

Харин элит гэхлээр манайхан эсвэл олигархууд буюу сүүлийн үеийн баячууд, эсвэл хүнд сурталтнуудыгаа хэлэх гээд байдаг. Энэ 2 давхрага хоюулаа аюултай. Учир нь олигархууд улс орны ашиг сонирхолоос хол хөндий байж зөвхөн өөрсдийн төлөө ажилладаг. Сүүлийн үед тэд бүр зохион байгуулалтанд орж улам хүчирхэг болж байна.Хүнд сурталтнууд элдэв хээл хахууль коррупцийг өөрсдөө бий болгосон.Тэд улсын төсвөөс хулгайлдаг. Ганц төсөв ч биш өөр маш олон арга тэдэнд бий. Алив сиймхийг  алдана гэж гонж.Үүний сөрөг үр дагаврыг  хэн ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Эдгээр бүлэглэл нь  хуурамч элитүүд ба жинхэнэ  засаглалыг бий болгоход хамгийн их саад бологч нар юм.

Элит давхаргыг улс орныг түүхийн урт хугацаанд аваад явах бодлогыг бий болгож хэрэгжүүлэх чадвартай хүмүүс бүрдүүлдэг.

Жинхэнэ элит давхаргыг хэрхэн бий болгох вэ? Та бүхний санал?

 

Сэтгэгдлүүд (3)

coach online outlet
0
coach online outlet , September 22, 2012
pylxwzhj@gmail.com
0
In the 1970sCoach Outlet
Mr. Wicker, whose status as a columnist putChanel Handbags
Coach Outlet , November 26, 2011
...
0
Elite sudlal geed tom salbar shinjleh uhaan bna. Tuuniig ul suuritai yrinuu gehees ingej halit mulit agaariin yum yrih ni utgagui yum.
osohoooch , March 21, 2010

Сэтгэгдэл бичих





жижиг | том

busy
 

By A Web Design

Creative Commons License

DREAM I.T Book by DREAM I.T is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
Based on a work at DREAM IT Project funded by Canadian IDRC.
Permissions beyond the scope of this license may be available at www.dreamit.mn.