Гар утас чагнах нь...
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 08:00

Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар таны гар утсыг ямар нэгэн зөвшөөрөл, саадгүйгээр чагнах эрхийг хүчний байгууллагад олгохоор зэхжээ. Ийм агуулга бүхий хуулийн төсөл санаачилснаа Засгийн газар энэ сарын 3-ны өдөр УИХ-д өргөн барьсан байна. Хэдийгээр үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж үзэл баримтлалаа тодорхойлсон ч үнэн хэрэгтээ иргэдийн хувийн нууцад шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр шууд халдах заалтуудыг Харилцаа холбооны тухай хуульд нэмж тусгах гэж байна.

Сонин.мн Ч.Гангэрэл.

 

АНУын тагнуулын албаны хуулиар террорист алан хядах  үйл ажиллагаанд сэжиглэгдэж буй этгээдийг л АНУын болон бусад орны нутаг дэвсгэр дээр тусгай шүүхийн  зөвшөөрөлтэйгээр  утсыг нь чагнаж болдог байсан. 9сарын 11нээс хойш Бушын ЗГазар  нууцаар мэдээлэл авах тусгай программ хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь дөнгөж 2005оны 12 сард нийтэд мэдэгдэж бөөн шуугиан болоо биз дээ? Ньюс таймс сонин мэдээлж байж.

 Дараа нь АНУын конгрессээр  ЗГазрын  зөвшөөрөлгүйгээр  бүх төрлийн утаснуудыг чагнах үйл ажиллагаагааг хууль ёсны болгох хуулийн төсөл өргөн барьсаныг дэмжсэн. Энэ хуулийн төсөл нь АНУын Засгийн  Газартай энэ программд хамтран ажилласан үүрэн телефоны компаниудыг хамгаалсан хэрэг байлаа. Учир нь эдгээр компаниудад жирийн иргэдээс  олон миллиард долларын 40 гаран нэхэмжлэл ирсэн.

Мэдээж 9сарын 11 шиг үйл явдлын дараа Бушийн энэ алхамыг зөвшөөрч болох боловч Америкийн ард түмэн үүнийг хүний эрхэнд халдсан аймшиг үйл ажиллагаа гэж нэрлэж эсэргүүцэж байсан.Дараа нь  чухам энэ хууль батлагдсан эсэхийг дуулаагүй юм байна.

2001 оны 9сарын11ны үйл явдлыг 2008оны 7сарын 1тэй харьцуулж болох л юм гэсхийгээд энэ чагнах турших тухай асуудлаар санаа оноо, сонссон дуулсанаа хуваалцья

УИХ-ын гишүүн Д.ЭНХБАТЫН  байр суурь.

Зөвхөн үндэсний аюулгүй байдал, терроризмтай холбоотой хэрэгт л чагнах төхөөрөмж ашигладаг. Харин бусад тохиолдолд гар утас чагнах нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл болно.

100 хувь санал нэг байна. 2 Ихрийн дараа ч гэсэн гар утас зөвшөөрөлгүй чагнахыг ардчилсан орны иргэд эсэргүүцэж Буш үүнээсээ болж овоо банга аваа биз дээ?

Гэхдээ одоо ТАНЫ ЯРИАГ ЯМАР ХҮМҮҮС СОНСОЖ БОЛОХ ВЭ ?

Сүүлийн үед утсан харилцааг нууцаар сонсох багаж тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бараг аж үйлдвэрлэлийн нэг салбар болтлоо хөгжжээ. Орон орны тусгай албадууд улс төр,эдийн засаг,цэрэг дайны мэдээллийг авч болох зорилгоор утас чагнадаг нь нууц биш болсон.Хамгийн нэртэй сүлжээ нь АНу Английн хамтарсан Echelon“сүлжээ.

Европын Холбооны Парламентын ажлын хэсгийн тайланд(Scientific and Technological Options Assessment; STOA)  дэлхийг бүрхсэн энэхүү том сүлжээ нь төсөөлж хэлбэл агуу том тоос сорогч мэт бөгөөд  дэлхийн өнцөг булан бүрт байрласан антеннууд,тусгай хиймэл дагуулуудын системүүд,бусад тусгай төхөөрмжийн тусламжтайгаар газар болон далай доогуурхи кабелуудаар дамжин нууцаар залгагдсан комутатор станцуудад яриаг дамжуулдаг байх юм.Энэ их мэдээллийн урсгалуудыг маш хүчтэй компьютрүүд хүлээн авч  яриа,эмайл,фах,GSM мэдээлэлүүдийг ч бас маш нарийн шүүлтүүрээр оруулж ангилан аналитикч судлаачдад явуулах эсвэл мэдээллийн баазад хадгална.

Орчин үед жижиг орнууд ч гэсэн өөрийн гэсэн нууцаар тагнан чагнах станцуудтай. Манайд байгаа эсэхийг мэдэхгүй юм. Иймэрхүү станцуудын үйл ажиллагаа нь тийм ч тодорхой биш бүрхэг байдаг боловч том орнуудтай цэргийн баазуудын тухай болон  мэдээлэлийнхээ үр дүнг  солилцох нь олонтой. 2 том гүрний дунд геополитикийн чухал бүсэд оршиж байгаа манайхыг аль аль нь л оролдож таараа.Хэрвээ манайд тийм станц байдаг бол хэрхэн ашигладаг хүлээн авсан мэдээллээ хэрхэн хэнтэй хамтарч ямар зорилгоор ашигладагийг мэдмээр л байгаа юм. Ямар ч байсан улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалд хор хөнөөл үзүүлэлгүй аваад ирсэн байхаа гэж найдъя.

 Эдийн засгийн тагнуулын зорилгоор ашиглах нь сүүлийн үед нэмэгдэж байгаа. Мөн улс төрчид,олигархуудын эрх ашиг сонирхолд ямар нэг байдлаар оролцох оролдлого гаргасан жирийн иргэнийг тагнахад утсыг нь чагнах энүүхэнд. Айлгаж байгаа юм биш шүү. Гадаадад ялангуяа манай 2 хөршид бүр илүүтэй байдаг гэнэ.

Том том тагнуулын байгууллагууд хамтран мэдээллээ солилцох гэрээ хийснээр зарим хүний эрхийн хуулийг алгасаад явчдаг тал байвч яах аргагүй нөгөө айхтар терроризм бусад түүнтэй дүйцэхүйц  аюултай асуудал гарсан үед л хэрэглэдэг. Гэхдээ жишээ нь NSA,GCHQ гэх мэт аврагуудын хооронд бол хүний эрх мэрх яриад нэмэргүй байдаг бололтой. Нийлээд  хамтраад л тагнаад тагнаад явчихна. Арга ч үгүй биз.

За нөгөө нэг "урт чихтэнгүүд" бол харилцаа холбооны операторууд мөнөөс мөн. GSM холбооны бүх л операторчид сүлжээнд гарсан эвдрэл асуудлыг засах нэрээр сонсоод сонсоод явчих техникийн бүрэн боломжтой доо. Тийм болохоор үүрэн телефоны операторуудын ёс суртахуун, хүмүүжилд л найдахаас өөр аргагүй." Хүмүүжилгүй" операторчид гэмт хэрэгтнүүд, эдийн засгийн тагнуулчдад мэдээллийг чинь зарахгүй гэсэн баталгаа байхгүй.

Хэнд ямар мэдээлэл хэрэгтэй байдгийг бодоход л ойлгомжтой.

Хууль прокурорын зөвшөөрөлтэйгээр чагнах үйл ажиллагаа явуулсан ч гэсэн гэм буруугүй хүмүүс өртөх нь ихэсч байгаа тухай статистик гадаад орнуудад гарч байгаа учраас үүнийг энэ хуулийг санаачлагч нөхдүүд анхаараасай. Эдгээр замд нь хэлмэгдэх  хүмүүсийг "нэмэлт олз" гэж нэрлэдэг.

Чагнаж байгаа хүндээ албан ёсоор мэдэгддэг хууль ч зарим оронд байх. Гэтэл ихэнхи оронд утас  нууцаар чагнах тухай хуулийг  амьдрал дээр маш сул сахьдаг.Манайд бүр яах бол доо? гээд  зогсьё.

Нууцаар сонсох системийг өөрийг нь хэрхэн ажиллаж байгааг шалгахад  маш төвөгтэй байхаар үйлдвэрлэсэн байдаг  ба эхнээсээ уг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчид нь гадны тагнуулын байгууллагуудад худалдагдсан байх нь олонтой. Хамгийн энгийн статстик болох нууц чагнасан ярианы тоог ч кодлогдохоор хийгдсэн  байна.

Тэгэхлээр  олон улсын тагнуулын мэдээллийн зах зээл гэж нэг газар байгаа шүү дээ. Түүн дотор манай улс төрчид төр засгийнхан Монгол орны эрх ашиг тусгаар тогтнолыг өлхөн аваад явчих боловсрол, мэдээлэл, ёс суртахууны  хэмжээнд өнөөдөр байна уу үгүй юу гэдэг бас их чухал.

"Хуулийн дагуу" нууцаар утас сонсох гэдэг ойлголт  янз бүрийн оронд өөр өөр зүйл. Өнөөдөр диктатурт нийгэмтэй эсвэл ардчилал нь манайх шиг эрэмдэг зэрэмдэг болсон улсад хэнийг ч хэзээ ч сонсох бүрэн боломжтой. Нууцаар сонсох технологи тоног төхөөрөмжийг худалддаг зах зээл нь зөндөө байгаа нөхцөлд ядуу орон ч ийм системтэй болж болно.

Хууль прокурорын зөвшөөрлийн дагуу гэдэг нь  өөрөө нууцаар сонсох явцад мөн авсан мэдээллээ хэн  хэрхэн, хэний эсрэг эсвэл юуны төлөө  ашиглахаас үүдэх хохирлыг иргэн хүнд төлөх хариуцах бүрэн баталгааг гаргаж  өгч чадах юм уу даа гэж асуумаар байна. ЭНд хүний эрхээс гадна, нэр хүнд, амь нас, эд хөрөнгө гээд алдаж болох бүх зүйл орох учраас ямар ч сайн хууль гарлаа гэсэн гээд л хэлээ үгээ залгия.

Гэтэл энд бүр шүүх прокурорын зөвшөрөлгүйгээр гэж яригдаж байгаа. Бид хаашаа явж байна вэ?

Сэтгэгдлүүд (1)

Хэрэгтэй л мэдээлэл байна
0
Хэрэгтэй л мэдээлэл байна
Чинзориг , July 07, 2009

Сэтгэгдэл бичих





жижиг | том

busy
 

By A Web Design

Creative Commons License

DREAM I.T Book by DREAM I.T is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
Based on a work at DREAM IT Project funded by Canadian IDRC.
Permissions beyond the scope of this license may be available at www.dreamit.mn.